Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах боломж бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал санаачилгыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” Төрийн ордонд зохион байгуулагдав.
“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-д компанийг төлөөлж Шуурхай зохицуулалтын хэлтсийн диспетчер инженер М.Сэржхорол, Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Б.Гантөгс, Улаанбаатар салбарын дарга Реле хамгаалалт автоматик, хэмжилт, туршилтын албаны дарга Б.Лхагвадэмбэрэл, ээлжийн инженер Т.Ганзориг, Төвийн бүсийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Н.Ууганбаяр, реле хамгаалалт автоматикийн инженер Б.Эрдэнэтулга, Хангайн бүсийн салбарын Арвайхээр дэд станцын ашиглалтын инженер Б.Хонгорзул, горим, баланс тооцоо, хэмнэлтийн инженер Л.Отгонбаяр, Говийн бүсийн салбарын ашиглалтын инженер Б.Бүрэннэмэх, засварын инженер О.Хоринтаван, Зүүн-Өмнөд бүсийн салбарын реле хамгаалалт автоматикийн инженер Б.Мягмарсүрэн, Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны ахлах бөгөөд диспетчер инженер Э.Ууган-Эрдэнэ нар оролцлоо.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.