Улсын их хурлын гишүүн, Шадар сайд Х.Доржханд тэргүүтэй “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны дэргэдэх Эрчим хүчний асуудал хариуцсан дэд хорооныхон 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЦДҮС ТӨХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Х.Доржханд эрчим хүчний реформын тухай, эрчим хүчний хуулийн шинэчлэл, өөрчлөлтийг хаврын чуулганаар оруулах талаар дурьдсан бол гүйцэтгэх захирал Б.Дашдаваа компанийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулж, харилцан санал солилцлоо.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.