Эрчим хүчний салбарын 2023 оны “Шилдэг инженер” Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас тодорлоо

Нийтэлсэн: 2023-12-30

 

Монгол улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2023 онд хийсэн ажлаа дүгнэн шилдэг байгууллага, бүтээн байгуулалт, менежер, ерөнхий инженер, инженер, мастер, ажилтнаа тодруулж, шагналыг гардуулав. Оны шилдгүүдэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар шагналыг гардуулж, баяр хүргэлээ. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний яамны хүндэтгэлийн танхимд болсон. 2023 оны Эрчим хүчний салбарын “Шилдэг инженер”-ээр ЦДҮС ТӨХК-ийн Засвар зохицуулалт, төслийн хэлтсийн ахлах бөгөөд шугамын засварын инженер С.Ариунбат шалгарч, Эрчим хүчний сайдын нэрэмжит шагналыг Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Чинзаяа хүртлээ. Компанийнхаа нэрийг өндөрт өргөн хамт олноо манлайлж, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон С.Ариунбат, Ж.Чинзаяа нартаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.