Эрчим хүчний салбарын шагнал гардуулав

Нийтэлсэн: 2020-08-21

Эрчим хүчний салбарын ажилтны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 136, 146 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа Шуурхай зохицуулалтын хэлтсийн диспетчер инженер Х.Лхагвасүрэн, Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтсийн цахилгаанчин Д.Пүрэвдорж, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч Б.Батзориг, Улаанбаатар салбарын ээлжийн инженер Г.Батчулуун, ээлжийн техникч Ц.Мөнхбаяр нарыг “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр, Шуурхай зохицуулалтын хэлтсийн диспетчер инженер П.Пүрэвсүрэн, Б.Ариунболд, Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтсийн тусгай зориулалтын автомашины жолооч Б.Бат-Оргил, Улаанбаатар салбарын ээлжийн инженер Г.Отгонбат нарыг Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасан тул шагналыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, баяр хүргэлээ.

Эрчим хүчний тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан ажилтнууд

 

Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр шагнагдсан ажилтнууд


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.