Эрдэнэт дэд станцын 200 МВА АТ-2-ын гэмтлийг устгаж, ажиллагаанд залгах ажил

Нийтэлсэн: 2020-11-24

Украйн Улсын ЗТЗ-СЕРВИС компанийн мэргэжилтнүүд, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн техникийн судалгааны инженер А.Эрдэнэбилэг, Төсөл хөтөлбөрийн хэлтэс, Хангайн бүсийн салбар хамтран Эрдэнэт дэд станцын 200 МВА Автотрансформатор-2-ийн гэмтлийг устгаж, Эрдэнэт хот руу тээвэрлэж, өвлийн их ачааллаас өмнө ажилд залгахаар шамдан ажиллаж байна.

Уг авторансформатор 2018 онд гэмтэж, Украйн улсын мэргэжилтнүүдтэй хамтарч 2019 онд гэмтлийг тодорхойлсон. АТ-2-ийн РПН-ийн салаалгын ороомогт ороодос хоорондын богино залгаа болох үед хөндийрүүлэг гэмтсэн байсныг тусгаарлагчийг хүчитгэх, хийцийг өөрчлөх арга хэмжээ авч, гэмтсэн хэсгийг сольж шинэчилж зассан. 

Тус компанийн инженерүүд Украйн Улсын мэргэжилтнүүдтэй хамтарч 200 МВА автотрансформаторын гэмтлийг Монгол Улсад анх удаа засварлах ажлыг амжилттай гүйцэтгэж,  ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж байна.

АТ-2-ийг тээвэрлэлтэд бэлтгэж байгаа нь


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.