Гүйцэтгэх захирал албан томилолтоор дэд станцуудад ажиллалаа

Нийтэлсэн: 2019-08-22

Компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, Хяналт мониторингийн хэлтсийн дарга Я.Мөнхтөр нар Хангайн бүсийн салбар, Төвийн бүсийн салбарын зарим дэд станцуудын ашиглалтын байдал, их засварын болон ТЗБАХ, хөрөнгө оруулалтаар салбарт хийгдсэн ажлын явцтай танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 05-11-ний өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.

Томилолтын хугацаанд Хангайн бүсийн салбарын Булган, Мөрөн, Тосонцэнгэл, Хялганат, Эрдэнэт, Төвийн бүсийн салбарын Баясгалант, Хөтөл, Орхон, Дулаанхан, Сүхбаатар, Ерөө, Бугант, Толгойт, Шарын гол, Зүүнхараа, Баруунхараа, Борнуур зэрэг 17 дэд станцын ашиглалтын байдалтай танилцахын зэрэгцээ компанийн хэмжээнд 2018-2019 онд хийгдсэн томоохон ажил, хүрсэн амжилтыг танилцуулан, аюулгүй ажиллагааг хангаж, хариуцлагатай ажиллахыг уриалж, шууурхай ажиллагааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Мөн 110 кВ-ын Мөрөн цахилгаан дамжуулах агаарын шугамын 456-466 тулгуурын хооронд дроноор үзлэг хийж, тасралтын шалтгаан, гэмтлийн төлөв байдалд нарийвчилсан үзлэг шалгалтыг явуулсан юм.

                               

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.