Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөрлөг болон сарын аян зохион байгуулав

Нийтэлсэн: 2021-04-26

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 27.3 дугаар заалт, “Цахилгаан байгууламжийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3 дугаар заалт, Эрчим хүчний ажилтнуудын дунд зохиогдох аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийн 15 дугаар заалт, Улаанбаатар салбарын даргын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2001 оноос хойш эрчим хүчний салбарт гарсан Үйлдвэрлэлийн ослын судалгааг үндэслэн салбарын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/43 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр”-ийн журам батлуулж, салбар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр жил болгон зохион байгуулдаг аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний төв”-өөс 2021 оны 4 дүгээр сард “Хямралыг урьдчилан харж, даван туулъя, ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье” уриатайгаар зохион байгуулж байна. Уг сарын аяны хүрээнд Улаанбаатар салбар “Хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр”-ийн хөтөлбөртөө дараах ажлуудыг оруулан, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр амжиллтай зохион байгууллаа.  Үүнд:

  • 2021 оны төлөвлөгөөт засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан ажлын аюулгүй байдлыг хариуцагч нарыг шинэчлэн батлуулж, технологийн албадуудын ажлын аюулгүй байдлыг хариуцагч нартай уулзалт, харилцан үзэл бодлоо хуваалцах ярилцлага зохион байгуулсан.
  • Коронавирус буюу Ковид 19 халдварт өвчний талаар ажилтнуудад халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ уг өвчнөөс хэрхэн хамгаалах, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг танилцуулсан.
  • Албадууд болон ажилтнуудын дунд дасгал зааварчилгааг бүрэн чанартай зохион байгуулсан.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаар мэдлэг өгөх болон хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан галын аюулгүй байдлын хууль, дүрэм, журмын талаар сургалт зохион байгуулсан.  
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр албадуудын хийж хэрэгжүүлсэн ажлын ололттой ажлыг сурталчлан таниулсан.
  • Төв компаниас ирсэн тушаал шийдвэр, албан даалгавар, зөвлөмжийн дагуу ээлжит бус зааварчилгааг танилцуулсан.

© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.