ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 45001:2018 ГЭРЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2025-08-13

Монгол улсын Стандарт хэмжил зүйн газраас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартын шаардлагын шалгуур үзүүлэлтүүдийг биелүүлсэнд тооцож, уг стандартыг нэвтрүүлсэн болохыг нотолгоо болгож “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 45001:2018 ГЭРЧИЛГЭЭ”-г  олгов.

Тус компанийн хангамж ил тод байдлыг хариуцсан менежер О.Отгонбаатар, ХМХ-ийн дарга Д.Мөнхзаяа, ХАБЭА-н инженер Г.Оюундэлгэр нар 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Стандарт хэмжилзүйн газарт болсон гэрчилгээг гардан авах ёслолын ажиллагаанд оролцсон байна.

Энэхүү гэрчилгээ нь 2025.06.19-нөөс 2028.06.19-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй аж.


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.