Монгол улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сар болгон зарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулагддаг билээ.
Эрчим хүчний яамнаас өгсөн чиглэлийн дагуу энэхүү сарын аяны хүрээнд “ХАБЭА-н тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийг хэн сайн мэдэх вэ сэдэвт хуулийн тэмцээнийг Хяналт мониторингийн хэлтэс төв удирдлагын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран төв удирдлагын ажилтнуудын дунд 2024 оны дөрөвдүгээр 18-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Ажилтнуудын хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан ХАБЭА-н арга туршлага солилцох зорилготой энэхүү тэмцээнд нийт 9 баг “ХАБЭА-н тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээс боловсруулсан тест бөглөх, багийн дунд болон багийн ахлагч нарын дундах асуултанд хариулт, Ажлын байран дахь аюул, эрсдэл сэдэвт зурагт ажилбар, ХАБЭА-н талаар тулгамдаж буй асуудал сэдвийн хүрээнд гэрийн даалгавар бэлтгэн ирж оролцсон юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр С.Ариунбат ахлагчтай Засвар зохицуулалт, төслийн хэлтсийн “Зөв зааварчилгаа таныг хамгаална” баг 48 оноогоор 1-р байр, Б.Лут-Эрдэнэ ахлагчтай Реле хамгаалалт, автоматик, хэмжилт, туршилтын хэлтсийн “Protection” баг 47,2 оноогоор 2-р байр, Э.Болор-Эрдэнэ ахлагчтай Бизнес төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн “The ONE” баг 46,1 оноогоор 3-р байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.
Тэмцээний ерөнхий шүүгч компанийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяа ажилтнуудын хууль эрх зүйн талаарх ойлголт мэдлэг сайн байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэхийн ялдамд цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй хэмээн онцолсон юм.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан баг болон тэмцээнд оролцсон бүх ажилтнууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.
ХЯНАЛТ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.