Хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2021-09-08


     Монгол улсын засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг хэрэгжүүлж, мөрдүүлэх, шугам, дэд станцын хамгаалалтын зурвасын зөрчлийг арилгах, олон нийтэд сэрэмжлүүлэх аюул зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд компанийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн баталсан удирдамжын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд дээрхи ажлыг зохион байгуулан ажиллав. Үүнд:

    Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Баасандорж, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч Наранцэцэг, Хүнсний чанар стандартын Улсын хяналтын байцаагч Б.Ганболд, Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, ахлах дэслэгч С.Жанузак, Газрын албаны 20 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч Э.Эрдэнэбаяр, 20 дугаар хорооны засаг дарга Сүхбаатар, олон нийтийн байцаагч Г.Түмэнжаргал, О.Жаргалсайхан, төв компанийн Хяналт мониторингийн инженер Б.Батчулуун, Техник хяналтын инженер Н.Эрдэнэжаргал, Улаанбаатар салбарын Техник хяналтын инженер Б.Сонор нарын бүрэлдэхүүн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун тал, ДЦС-4 ТӨХК-н урд Хос бэрс, Өвсний фонд орчмын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулдаг өргөх зөөх машин механизм, том оврын ачааны тэрэг, краны жолооч нарт мэдэгдэл хуудас тараах ажлыг зохион байгуулсан.

     Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн А/379 тоот захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун тал, ДЦС-4 ТӨХК-н урд Хос бэрс орчимд байрлах цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх ажлыг Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Өлзийсайхан болон дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хэв журам, замын цагдаагийн газрын алба хаагчид, 20 дугаар хорооны Засаг дарга, хорооны ажлын алба болон Төв компани, УБС-ын нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ачаа тээврийн хүнд даацын автомашины жолооч, иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хашаа хайс босгож, камер суурилах ажлыг зохион байгуулан ажилласан.

 


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.