ХАЙРЫН ӨНГӨ УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 2025-04-03

Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр 04 дүгээр сарын 03-нд тохиолоо. “ЦДҮС” ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг дэмжих зорилгоор тэдний бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Энэхүү үзэсгэлэн нийгэмд өөрсдийн уран бүтээлээрээ танигдсан хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээлүүдийн дээжээс бүрдэж байгаагаараа онцлог байлаа.

“Хайрын өнгө” нэртэй уг үзэсгэлэнд 30 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл тавигдаж олны нүдийг хужирласан юм. Бүтээл дундаас залуу уран бүтээлч Б.Хувьтын олон улсын уран бүтээлчдийн баярын өдөрт зориулан зурсан “Хайрын өнгө” уран зургаар өнөөдрийн үзэсгэлэнг нэрийдсэн байна.

Тухайн үзэсгэлэнд бүтээлээ толиулж буй уран бүтээлчид болон уран зураг сонирхогчдод зориулж “Энэрэл төв”-ийн бяцхан сурагчид авьяас чадвараа толиулсан юм.


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.