Хэмжүүр, тоолуурын ажилтнуудын ээлжит зөвлөгөөн болов

Нийтэлсэн: 2019-03-13

Компанийн хэмжүүр, тоолуур хариуцсан инженер, техникийн ажилтнуудын ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төв компани болон цахилгаан хэмжлийн лабораторт амжилттай зохион байгуулж, ШУТИС-ийн багш доктор С.Эрдэнэтуяа хэмжил зүйн чиглэлээр сургалт явууллаа.

Зөвлөгөөнөөр Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласантай холбогдуулан уг ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, өндөр хүчдэлийн хэмжлийн улсын эталон лаборатори болох зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ХБНГУ-ын физик техникийн хүрээлэн, Стандартчилал хэмжилзүйн газрын хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний салбарт тулгуурлан чанарын дэд бүтцийг сайжруулах” төслийн 3-р шатанд хэрхэн оролцох тухай тус тус хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтыг 7 чиглэлээр гарган компанийн Үйлдвэрлэл техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.