Их засварын ажил гүйцэтгэв

Нийтэлсэн: 2020-05-07


Төвийн бүсийн салбарын 110/10 кВ-ын Баруунхараа дэд станцаас буусан ТМТН-6300/110-73У1 маркийн 6.3 МВА чадалтай хүчний трансформаторын гэмтэл устгах ажлын хүрээнд Төсөл хөтөлбөрийн хэлтсийн засварын инженер, монтёрууд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд компанийн Трансформатор засварын цехэд трансформаторын их засварын ажлыг гүйцэтгэж, дараах ажлууд хийгдсэн. Үүнд:

  • 110 кВ-ын С фазын тохируулгын ороомгийн тасарсан 12 ширхэг үзүүрүүдийг тайрч тэгшлэх, шинэ утсаар залгаж гагнах, сэвийг дарах, шинээр изоляци сэргээх, даравчаар дарж чангалах 
  • 35 кВ-ын А фазын ПБВ-ийн зарим контактыг шинээр солих, үзүүрүүдийн изоляцийг сэргээх, төгсгөвч шахах, хэмжилт хийх
  • Зүрхэвчний хөндийрүүлгийн эсэргүүцлийг шалгах
  • Трансформаторын үндсэн бакны шалны бохирдолыг цэвэрлэх
  • Суларсан, унасан хөндийрүүлгийг хэвийн болгож засварлах
  • Жийрэг резинүүд болон силикагелийг шинэчлэн солих
  • Трансформаторыг халуун тосоор эргүүлэн хатаах, тосны цахилгаан даацыг сайжруулах

Трансформаторын их засварын дараах хэмжилт, туршилтыг ажил хийгдэж, үр дүн сайн гарсан бөгөөд трансформаторыг компанийн нөөцөд авлаа.

 


© 2020 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.