Компанийн 2020 оны шилдэг дэд станц тодорлоо

Нийтэлсэн: 2020-12-28

“АЖЛЫН БАЙРНЫ СОЁЛ-5С” ХӨТӨЛБӨРИЙГ 2020 ОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН “ШИЛДЭГ ДЭД СТАНЦ” ШАЛГАРЛАА

1. “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж компанийн 2020 оны “ШИЛДЭГ ДЭД СТАНЦ” шалгаруулах номинацад НЭГДҮГЭЭР БАЙР-ын шагналын эздээр Зүүн-Өмнөд бүсийн салбарын “САЙНШАНД” дэд станцын хамт олон шалгарав.

      

Диспетчерийн болон конторын барилгын арын хэсэгт байсан эмх цэгцгүй хуучин эд зүйлсийг холдуулан талбайн хогийг цэвэрлэж хаясан

                   

   

“Сайншанд” дэд станцын ажилтнуудад ажлын байрны сургалт хийж ашиглах зорилгоор таслуурыг орлох боломж бүхий реле (SEL, ABB микропроцессорын реле)-ний ажиллагааг шалгах, гэмтэл тодорхойлох зориулалттай схем бүхий стендийг угсарч ажилд оруулан, бүх ажилтнуудад танилцуулж сургалт зохион байгуулсан

2. “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж компанийн 2020 оны “ШИЛДЭГ ДЭД СТАНЦ” шалгаруулах номинацад ХОЁРДУГААР БАЙР-ын шагналын эздээр Хангайн бүсийн салбарын “ЦЭЦЭРЛЭГ” дэд станцын хамт олон шалгарав.

         

Халаалтын шугамыг ПВС-хоолойгоор хийж кабелийн туннелээр дамжуулан өрөөнүүдийн халаагууруудад холбосон /Цахилгаан зуух, коллектор суурилуулсан байдал/

      

Барилгын гадна фасадны засвар хийв

3. “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж компанийн 2020 оны “ШИЛДЭГ ДЭД СТАНЦ” шалгаруулах номинацад ГУРАВДУГААР БАЙР-ын шагналын эздээр Төвийн бүсийн салбарын “ШАРЫН ГОЛ” дэд станцын хамт олон шалгарав.

      

Гамшигийн үед ашиглах нийт 11 ширхэг аранзыг өөрсдөө материал авч исгэж, оёсон

          

Дэд станцын гаднах замын гэрэлтүүлгийн гэмтлийг устгаж засварласан

        

ОРУ-ын явган замын хажуугийн 40 см шороог хуулж, хар шороо асгаж зүлэгжүүлсэн


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.