Монголын Эрчим хүч, геологи, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын ажил олгогч эздийн байгууллага хооронд байгуулсан “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын 3 талт хэлэлцээр”-ийг үндэслэн өнөөдөр компанийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороо 2021-2022 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг байгууллаа. Хамтын гэрээг байгуулахад Захиргааг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа, Нийгмийн асуудал, төсөл хөтөлбөр хариуцсан дэд захирал А.Азбаяр болон салбарын, зарим хэлтсийн дарга нар, компанийн ажилтнуудыг төлөөлж компанийн ҮЭХ-ны дарга Ц.Мөнхбаатар, салбаруудын ҮЭХ-ны дарга нар, тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ удаагийн хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарим нэмэлт өөрчлөлтүүд оруулж ажиллах асуудал дээр талууд санал нэгдсэн болно.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.