КОМПАНИЙН 2021 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГ НИЙТ АЖИЛТНУУДАД ТАНИЛЦУУЛАВ

Нийтэлсэн: 2022-05-19

Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийт ажилтан, албан хаагчдад компанийн 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн биелэлт, хэрэгжүүлсэн томоохон ажил, санхүү, хүний нөөцийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлж, ажлын тайланг танилцууллаа. Түүнчлэн 2022 онд цахилгаан шугам сүлжээний шинэчлэл, өргөгөлийн ажилтай холбогдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлууд, тулгамдсан асуудлуудыг онцолж, компанийн Хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэрийн талаар мэдээ мэдээллийг хүргүүлсэн. Энэ удаагийн цахимаар зохион байгуулсан хуралд компанийн ажилтнууд салбар нэгжийн 194 цэгээс хамрагдсан.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.