Компанийн 2023 оны хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтан тодорлоо

Нийтэлсэн: 2024-01-02

 

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 21-ний өдөр компанийн жилийн эцсийн тайлангийн хурал боллоо. Тус хурлаар компанийн “Шилдэг 10 ажил”-аа танилцуулж, хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилчдаа шалгарууллаа. “Хөдөлмөрийн аварга - Инженер техникийн ажилтан”-аар Зүүн-Өмнөд бүсийн салбарын Реле хамгаалалт,автоматик, хэмжилт туршилтын албаны ахлах бөгөөд нийлмэл реле хамгаалалт,автоматикийн инженер Б.Мягмарсүрэн, “Хөдөлмөрийн аварга - Шуурхай ажиллагааны инженер техникийн ажилтан”-аар Улаанбаатар салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны ахлах бөгөөд диспетчер инженер З.Наранзул, “Хөдөлмөрийн аварга - Ашиглалтын монтёр”-оор Хангайн бүсийн салбарын ашиглалт шуурхай үйлчилгээний албаны 110/35/10 кВ-ын Арвайхээр дэд станцын ээлжийн монтёр Ж.Идэрзаяа, “Хөдөлмөрийн аварга - Засварын монтёр”-оор Төв удирдлагын Засвар зохицуулалт, төслийн хэлтсийн засварын монтёр Б.Мэнд-Амар, “Хөдөлмөрийн аварга - Албан хаагч”-аар Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны ахлах бөгөөд дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Т.Аюуш, “Хөдөлмөрийн аварга - ажилтан”-аар Төвийн бүсийн салбарын Тээвэр механизмын хэсгийн тусгай зориулалтын машин, механизмын жолооч Х.Ганбаатар, “Хөдөлмөрийн аварга - Удирдах албан тушаалтан”-аар Говийн бүсийн салбарын ерөнхий инженер Д.Цэрэндамба, Төв удирдлагын “Тэргүүний ажилтан”-аар Тээвэр механизмын хэлтсийн суудлын автомашины жолооч Ц.Батбаатар нар тус тус шалгарав. 2023 оны хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтан, албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

Хөдөлмөрийн аварга - Инженер техникийн ажилтан Б.Мягмарсүрэн

Хөдөлмөрийн аварга - Шуурхай ажиллагааны инженер техникийн ажилтан З.Наранзул

Хөдөлмөрийн аварга - Ашиглалтын монтёр Ж.Идэрзаяа

Хөдөлмөрийн аварга - Засварын монтёр Б.Мэнд-Амар

Хөдөлмөрийн аварга - Албан хаагч Т.Аюуш

Хөдөлмөрийн аварга - ажилтан Х.Ганбаатар

Хөдөлмөрийн аварга - Удирдах албан тушаалтан Д.Цэрэндамба

Тэргүүний ажилтан Ц.Батбаатар


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.