Компанийн “хүндэт ажилтан” тэмдгээр шагнаж, хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн: 2020-05-27

ЦДҮС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн шийдвэрээр Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирлаар ажиллаж, компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ахмад настан Аюушжавын Баасанжав, олон жилийн турш дамжуулах сүлжээний найдвартай байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж, эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг боловсруулж, оновчтой тооцоо судалгаа хийж, нийслэлийн төсөвт хөрөнгө оруулалтын асуудлыг тусган суулгаж, цахилгаан дамжуулах сүлжээний бүтээн байгуулалтын ажилд идэвх зүтгэлтэй хамтран ажилласан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Жигжидсүрэнгийн Эрдэнэбат нарыг компанийн “Хүндэт ажилтан” тэмдгээр шагнаж, удирдлагын баг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.