Компанийн удирдлагууд Төвийн бүсийн салбарт ажиллалаа

Нийтэлсэн: 2021-08-23


Компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, Нийгмийн асуудал, төсөл хөтөлбөр хариуцсан дэд захирал А.Азбаяр нар 2021 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд ТБС-т ажилласан. Компанийн удирдлагууд Эрчим хүчний ажилтны баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчиддаа  Төрийн дээд одон,медаль эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулж баяр хүргэсэн юм.Салбарын Ерөнхий инженер М.Чулуунбаатар Алтан гадас одонгоор ХАБЭА-н инженер Д.Цэцэг, ЗААА-ны сургалт бүтээмжийн инженер Б.Байгалмаа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан бол РХАХТА-ны ахлах бөгөөд нийлмэл реле хамгаалалт, автоматикийн инженер Б.Батням, Б.Эрдэнэтулга Хэмнэлт, горимын инженер Э.Байгальмаа, ээлжийн техникч О.Энхтайван нар Эрчим хүчний тэргүүний ажилтан боллоо. Мөн ээлжийн монтёр Б.Ууганбаяр, ээлжийн инженер Э.Нарантуяа, Реле хамгаалалт, автоматикийн инженер Д.Түвшиндорж, Өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн монтёр Т.Энхжаргал, СЭЗА-ны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч Э.Аюушжав нар салбарын яамны жуух бичгээр шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолын дараа салбарын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын явцыг танилцуулав.


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.