Манай волейболын баг хос хүрэл медаль хүртэв

Нийтэлсэн: 2019-05-02

Монголын эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит волейболын нээлттэй тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монголын үйлдвэрчний эвлэлийн “Тэмүүжин” спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Эрчим хүч, уул уурхайн улсын болон хувийн хэвшлийн 30 гаруй компанийн эрэгтэй 21, эмэгтэй 14 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан оролцсоноос манай компанийн волейболын Э.Болор-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй, М.Санчирмаа ахлагчтай эмэгтэй баг тамирчид хүрэл медалийн эзэд болж, хос медаль хүртэв.

Мөн компанийн Улаанбаатар салбарын хэмжүүр, тоолуурын инженер Б.Энхтамир “Шилдэг холбогч”-оор шалгарлаа.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.