МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2019-08-16


Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан амжилттай үргэлжлүүлж яваа компанийнхаа болон мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарынхаа нийт хамт олонд Эрчим хүчний ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье.

Манай хамт олон 2019 онд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн идэвх санаачилга, хичээнгүй зүтгэл гарган ажиллаж, ололт амжилтаа бататган нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, бүтээлч хөдөлмөр, бахдам амжилтаар Эрчим хүчний ажилтны өдрөө угтаж байна.

Бидний хамтдаа бүтээсэн түүх, хуримтлуулсан туршлага, нэр хүнд, ололт амжилт, бүтээн байгуулалт бүхэн манай хамт олны идэвх зүтгэл, хүч хөдөлмөрөөр бий болсон үнэт зүйлс гэдгийг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Эрчим хүчний салбартай ажил, амьдралаа холбон цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай дамжуулах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НЯМСАМБУУ

                

 

 

 

 


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.