Туурга тусгаар Монгол улсын хөгжил дэвшлийн голомт болсон эрчим хүчний хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн инженер техникийн ажилтан, хамт олон та бүхэндээ Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 100 жил, компанийн 55 жил, “Эрчим хүчний ажилтны өдөр”-ийн баярын мэндийг хамтатган дэвшүүлье.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад тасралтгүй найдвартай дамжуулах үүргээ нэр төртэй биелүүлж, цаг хором мөч бүрт өндөр хариуцлага үүрч байдаг бид бүхнийг Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэх томоохон төсөл хөтөлбөр, тэдгээрийн бүтээн байгуулалтын нөр их ажил хүлээж байна.
Эх орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөө цагийн гэрэлт өдрийг бүтээлцсэн компанийн үе үеийн ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлж ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ
ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б. НЯМСАМБУУ
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.