Мэндчилгээ

Нийтэлсэн: 2020-07-10

Компанийнхаа нийт хамт олон, ахмад ажилтнууд болон та бүхнийхээ гэр бүлд Монголын тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Манай хамт олон 2020 онд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өмнөх жилүүдийн ололт амжилтаа бататган нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, 2019 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 20-д эрэмбэлэгдэн эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаа дахин тэргүүлсэн амжилтаар Үндэсний их баяр наадмаа угтлаа.  

Бид 2020 онд 10 зорилт дэвшүүлэн 135 заалт бүхий төлөвлөгөө баталж,  хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд компани гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж, аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллаж байна.

Мөн  Эрчим хүчний яамнаас 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил  болгон зарласантай холбогдуулан хүний нөөцийн чадавхийг сайжруулах, ажилтнуудын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж урамшуулах, шинээр дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, засвар ашиглалтын үйл ажиллагааг чанаржуулах зорилгоор компанийн хэмжээнд “Тесла ба Эдисон уралдаан”, “Засвар, ашиглалтын ажлын чанарыг дээшлүүлэх уралдаан” тус тус зарласан.

Компанийн хамт олон та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Б.НЯМСАМБУУ


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.