Мэндчилгээ

Нийтэлсэн: 2021-02-11


Эрхэм хүндэт ахмад буурлууд, компанийн нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ XVII дугаар жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн энх мэндийн ерөөлийг өргөж, амар амгаланг айлтгая.

Улиран одож буй төмөр хулгана жил нь компанийн маань хувьд эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, салбарын шилдэг бүтээн байгуулалтын шагналыг  хүртсэн, хамт олны дундаас Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, эрчим хүчний салбарын шилдэг ерөнхий инженер төрөн гарсан амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

Компанийхаа нийт хамт олон, ахмад настнууддаа угтан золгож буй жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагаж,  "Цахим золголт" санаачилгад нэгдэн сар шинэдээ “цахимаар” золгохыг уриалж, дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг хамтын хүчээр даван туулж, эх орныхоо гал голомтыг илч, гэрлээр тасралтгүй найдвартай хангах эрхэм зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ   Б.НЯМСАМБУУ


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.