Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эцэг эхийн зөвлөл санаачлан дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан “Мэргэжлээ сонгоцгооё” өдөрлөгийг 2026 оны 4 дүгээр сарын 10-нд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдэд аав ээжийнхэн ажлын нэг өдөр болон, эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, мэргэжлийн онцлог танилцуулж, ирээдүйн сонголтдоо зөв чиг баримжаа авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Мөн өдөр Туулын дэд станц, түүнээс гарсан цахилгаан дамжуулах агаарын шугамууд, трансформаторын засварын цехийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эрчим хүчний салбарын бодит ажлын орчинд хөл тавьсан юм.