2025 оны наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй хамтран110/35/10 кВ-ын Туул дэд станцыг түшиглэн байгуулсан“Өндрийн сургалтын төв”-ийн анхны сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Үйлдвэрлэлийн ослын статистик мэдээллээр өндрөөс унаж амиа алдах, хүнд болон хөнгөн гэмтэл авах тохиолдлууд хамгийн их бүртгэгддэг. Иймд ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан нь онцлог байлаа.
Уг сургалтаар өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа, арга техник, сэргийлэх, хамгаалах, тусламж үзүүлэх дадлага зэрэг сэдвүүдийг хамарсан онолын болон практик хичээлүүд явагдаж нийт 14 суралцагч сертификат гардан авсан юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын энэхүү сургалт нь салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.



© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.