Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор 2020 оныг эрчим хүчний салбарын хэмжээнд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль эрх зүйн актууд, төрийн захиргааны байгууллагын захирамж, тогтоол, тушаал, албан даалгавар, компанийн гүйцэтгэх захирлын тушаал, албан даалгавар, хамтын гэрээ, компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм журам, заавар, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, биелэлтэд хяналт шалгалт хийж, салбарын захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж, давтан гаргуулахгүй байх зорилгоор “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль, “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, “ЦДҮС ТӨХК-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”, гүйцэтгэх захирлын баталсан “Улаанбаатар салбарт явуулах дотоод хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд 2020 оны 03-04 дүгээр сард Захиргаа удирдлагын хэлтсээс Улаанбаатар салбарт ажилласан.
Улаанбаатар салбарт хийсэн дотоод хяналт шалгалтаар салбарын Захиргаа, аж ахуйн албаны үйл ажиллагаатай танилцаж, хууль эрх зүйн актын хэрэгжилт, гэрээ эрх зүй, хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэлт, судалгаа, албан хэрэг хөтлөлт, боловсруулалт, цаг ашиглалтын мэдээ тайлан, цалин хөлсний тооцоолол, бүртгэл тайлан зэрэг 2019 оны үйл ажиллагаанд шалгалт хийж ажлыг дүгнэн, 15 заалт бүхий албан даалгавар хүргүүлж ажилласан.
Дээрх дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд Зүүн-Өмнөд бүсийн салбарын захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагаатай 2020 оны 5 дугаар сард танилцаж, бусад салбаруудад үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.