Шинэ коронавирусын эсрэг хамтдаа

Нийтэлсэн: 2020-03-11

Шинэ коронавирустөвчний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор төр засаг, компаниасгаргаж буй шийдвэрийг дагаж мөрдөн, иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлж,өөрийн болон гэр бүл, хамт олон, дотны хүмүүсийнхээ төдийгүй нийт монголчуудынхааамь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахыг та бүхэндээ уриалж, дараах зөвлөмжийгхүргүүлж байна.

  • Гараа сайтар угаах

-    Ханиалгаж эсвэл найтаасны дараа

-    Өвчтэй хүнд хүрсэн бол

-    Хоол хийхийн өмнө болон дараа

-    Хоол идэхээс өмнө

-    Ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа

-    Гар тань бохирдсон бол

-    Амьтан болон амьтны ялгадсанд хүрснийхээ дараа

  • Амны хаалт тогтмол хэрэглэх

-    Нэг удаагийн маскийг 3 цаг тутамд сольж, зориулалтынтаглаатай хогийн саванд хаях

-    Гадуур явахдаа бээлийн өмсөх

  • Дархлаагаа дэмжих

-    Халуун юм уух

-    Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

-    Сайн унтаж амрах

-    Тайван, стрессгүй, ядрахгүй байх

-    Дулаан хувцас өмсөх

-    Түүхий ус уухгүй байх

-    Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

-    Өндөг, мах зэрэг бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх

-    Гэртээ дасгал хийх

-    Агаарт гарах

  • Цэвэрлэгээ, ариутгал хийх

-    Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

-    Ариун цэврийн өрөө, суултуур, шалыг ариутгалын уусмалшүршиж халдваргүйжүүлэх

-    2 цаг тутамд хүний гар хүрсэн эд зүйлийг цэвэрлэх

-    Өрөө тасалгааны цонх салхивчийг өдөрт 3-4 удаа онгойлгож,агаар сэлгэх

-    Алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх

  • Хөл хорио тогтоох

-    Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх

-    Олон хүн цугласан газраар аль болох явахгүй байх

-    Онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй  байх

  • Бусад

-    Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх

-    Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх

-  Ханиаж найтаахдаа ам, хамраа алчуур, амны цаасаар таглах, эсвэл гарын шууны дотор тал руу ханиаж найтаах

-    Өдөрт сод, давс, нимбэг царвангийн аль нэг уусмалаархамар, хоолойг зайлах

-    Өрхийн гишүүд аяга, таваг, халбага, сэрээ, гар нүүрийналчуураа  солихгүй байх

-    Нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах

-  Халуурах, ханиах, амьсгалахад хүнд байх зэрэг шинж илэрвэл өөрийгөө тусгаарлан, эмнэлэгт дуудлага өгөх

 

КОРОНАВИРУСТ ӨВЧНИЙ ХАЛДВАР (COVID-19)-ААС СЭРГИЙЛЬЕ!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.