Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн прокурорын газраас иргэдэд холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчилж, соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн тухай ойлголт, түүний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар зөвлөмж бүхий онлайн сургалтын мэдээллийг хүргүүлж, байгууллагын болон харъяа нэгжийн ажилтан, алба хаагчдад танилцуулах талаар үүрэг чиглэл өгсөн билээ.
Үүрэг чиглэлийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр компанийн хэмжээнд видео хурлын төхөөрөмж ашиглан ажилтнуудад мэдээллийг хүргэж, сурталчлан таниуллаа.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.