Сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 2020-05-27

Компанийн эзэмшлийн тусгай зориулалтын кран, өргөх механизмуудын жолооч, краны бүрэн бүтэн байдлыг хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, оосорлогч дохиочин нарын эрх авах, эрх сунгах сургалтыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд батлагдсан хуваарийн дагуу Өргөх машин ХХК-ийн сургалтын төвтэй хамтран салбар тус бүрт газар дээр нь зохион байгууллаа. 

Тус сургалтад компанийн хэмжээнд нийт 125 ажилтан хамрагдсанаас төв удирдлагаас 13 ажилтан, Хангайн бүсийн салбараас 31 ажилтан, Төвийн бүсийн салбараас 19 ажилтан, Зүүн-Өмнөд бүсийн салбараас 25 ажилтан, Улаанбаатар салбараас 23 ажилтан, Говийн бүсийн салбараас 14 ажилтан хамрагдаж, эрх авч, эрх сунгуулсан.

Сургалтын үеэр компанийн Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтсийн автын механик У.Баатархүү салбарт ашиглагдаж буй автомашин, механизмуудын ашиглалтын түвшин болон салбаруудын автын механикын ажил байдалтай танилцаж, кран, вышкануудын баталгаажуулалтыг хийж ажиллалаа. 

 

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.