Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

Нийтэлсэн: 2019-02-04

XVII жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар эрчим хүчний салбарт олон жил, тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан компанийн Улаанбаатар салбарын шугамын засварын монтёр Д.Мөнхбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Улаанбаатар салбарын ашиглалтын инженер Д.Давааням, ээлжийн техникч С.Болд, Хангайн бүсийн салбарын хэмжүүрийн инженер Н.Алиахүүхэн, ахмад настан Ц.Тарвий нар “Алтангадас одон”-оор, Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмийн хэлтсийн жолооч Д.Батбаяр, Улаанбаатар салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ш.Чулуунсүрэн, ээлжийн инженер З.Бат-Эрдэнэ, Хангайн бүсийн салбарын ээлжийн монтёр Д.Бямбацогт, ээлжийн техникч Ц.Бадамцэцэг, Төвийн бүсийн салбарын ээлжийн монтёр С.Цэрэндагва, Зүүн-Өмнөд бүсийн салбарын ахмад настан Х.Балдансамбуу нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдлаа. 

Зүүн гар талаас: УБС-ын ээлжийн техникч С.Болд, ашиглалтын инженер Д.Давааням, шугамын засварын монтёр Д.Мөнхбаяр, ХАБЭА инженер Ш.Чулуунсүрэн, ээлжийн инженер З.Бат-Эрдэнэ, НҮТМХ-ийн жолооч Д.Батбаяр нар

Зүүн гар талаас: ХБС-ын ээлжийн техникч Ц.Бадамцэцэг, хэмжүүрийн инженер Н.Алиахүүхэн

Хангайн бүсийн салбарын ээлжийн монтёр Д.Бямбацогт

ХБС-ын ахмад настан Ц.Тарвий

Төрийн дээд одон, медалиар шагнагдсан ажилтнууддаа баяр хүргэж, энгэртээ зүүсэн одон шигээ үргэлж гялалзаж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье. 

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.