“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг ашиглан хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг найдвартай, тасралтгүй, үр ашигтай дамжуулах компанийн эрхэм зорилгыг хангах зорилгоор олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 1998- 2014 оны хооронд хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг доор танилцуулав.
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Эрчим хүчний хэмнэлт төсөл”-ийг 1998-2001 оны хооронд хэрэгжүүлсэн. Энэ төслөөр компанийн хэмжээнд 110, 220 кВ-ын 43 дэд станцуудад квантун -77ш, вектрон-46ш, 35-220 кВ-ын гүйдлийн трансформатор /0,2s,0,5s/ 270ш, 35кВ-ын хүчдлийн трансформатор 16ш тус тус суурилуулж ашиглалтад оруулсан. Мөн тоолуурыг шалгаж баталгаажуулах зориулалттай орчин үеийн технологи бүхий тоолуур 4ш, тоолуур шалгах төхөөрөмж PYC5050 4ш нийлүүлэгдэж суурилагдсан.
Герман улсын засгийн газар KfW банкны зээлийн санхүүжилтээр 2004-2006 онуудад хэрэгжсэн энэ төслөөр дамжуулах сүлжээний нэгдсэн систем үүсгэгч 220/110 кВ-ын 13 дэд станцуудад диспетчерийн хяналт, удирдлагын системийг /SCADA/ байгуулсан. Мэдээллийг цаг тухайд оновчтой дамжуулах, хүлээн авах, хяналтын системийн тойрог үүсгэгч 110 кВ-ын ЦДАШ-ын аянгын троссыг шилэн кабель бүхий аянгын троссоор солих, хуурай салгуурын блок контактуудыг бүрэн шинэчилсэн. Мөн Ил хуваарилах байгууламж 4,3 болон 110 кВ-ын 17 дэд станцын 27 ком тосон таслуурыг орчин үеийн элегаз таслуураар шинэчилж, 81 ком нарийвчлал сайтай гүйдлийн трансформаторыг шинээр суурилуулж, хоёрдогч хэлхээний кабелиудыг шинэчилсэн.
Герман улсын засгийн газар KfWбанкны зээлийн санхүүжилтээр 2007-2008 онуудад хэрэгжсэн “Эрчим хүчний хөтөлбөр-2”төслөөрДарханы дулааны цахилгаан станцын 110кВ-ын ХХБ-ийн 40 гаруй жил ашиглагдсан ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөртэй хуучин тоноглолуудыг буулгаж, 110кВ-ын таслуурууд,110кВ-ын хуурай салгуурууд, 110 кВ-ын гүйдлийн болон хүчдлийн трансформаторууд, реле хамгаалалт автоматикийн байгууламжийг бүрэн сольж шинэчилсэн.
Шведийн олон улсын хөгжлийн агентлагын зээлийн санхүүжилтээр 2006-2012 ондуудад хэрэгсэн энэхүү төслөөр 220/110 кВ-ын ИХБ-4, 220/110/35 кВ-ын Дархан дэд станц, 220/110/35 кВ-ын Эрдэнэт дэд станц, 220/110/35 кВ-ын Багануур дэд станц, 220/110/35 кВ-ын Чойр дэд станц гэх мэт 220, 110 кВ-ын 15 дэд станцуудын 76ш тосон таслуур, 34 ком гүйдлийн трансформатор, 8ш хүчдлийн трансформатор, хуурай салгуур (ОД, КЗ) 22ш, 35 кВ-ын 10 МВА-гийн реактор 1ш, 35 кВ-ын хуурай салгуур 2ш, реле хамгаалалт автоматикийн 10ш панелийг шинэчлэх барилга угсралт, суурилуулалтын ажил хийгдсэн.
ХБНГУ-ынгоримтөлөвлөлтын DIG SILENT компанийн “Power factory” программ хангамжийнтөсөл.Хэрэгжсэн хугацаа 2011-2014 он. Дигсиленткомпанийн Повер факторисимуляцийн программыг хэвийн горимын тооцооны 4 тусгайэрх, ЭХС-ийнтогтворжилтын дүн шинжилгээний 1 тусгай эрхтэйгээр авч эрчимхүчний системийнхэвийн болон аваарийн горим, РХА-ийн тавилын тооцоонд тус тус ашиглаж байна.
“Полихлорт Бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах
менежментийн чадавхийг бий болгох ( GF/MON/09/001)” төсөл
Монгол улс нь удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид 2004 онд тал болон нэгдэн орсон. Уг конвенцид нэгдэн орсон улсууд дэлхий нийтээр Полихлорт Бифенил /ПХБ/ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг 2025 онд бүрэн зогсоох, 2028 он гэхэд байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгах үүргийг хүлээсэн.
Монгол улсын засгийн газар 2006 оны 99 дүгээр тогтоолоор “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд уг хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний болон бусад салбарт хэрэглэж байгаа ПХБ агуулсан цахилгаан төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгана гэсэн зорилтыг тавьсан.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлэх “Полихлорт Бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежементийн чадавхийг бий болгох төсөл”-ийг гардан гүйцэтгэж, хамтран хэрэгжүүлэх үндэсний байгууллагаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийг сонгосон.
Манай компани нь өөрийн бааз суурь, ажиллах хүч дээр түшиглэн ПХБ-ийн бохирдлыг цэвэрлэх төслийн нэгжийг байгуулж, Монгол улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний тоноглолд агуулагдаж буй ПХБ-ийг цэвэрлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн.
“Полихлорт Бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох” төслийн хүрээнд DMU50.2000 24C маркийн төхөөрөмжөөр төслийн хугацаанд ЦДҮС ТӨХК нь 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 131 тоноглолын 1002 тонн ПХБ-ийн бохирдолтой цахилгаан тоног төхөөрөмжийг цэвэрлэн хоргүйжүүлж, төслийн үндсэн зорилтыг биелүүлсэн.
Д/д |
Байгууллагын нэр |
Нийт тоноглолынтоо |
Нийт тоноглолын жин, кг |
Бохирдлынхэмжээ /Өмнө/ |
Бохирдлынхэмжээ /Дараа/ |
1 |
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК |
79 |
923370 |
141 ppm |
<5ppm |
2 |
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК |
46 |
69032 |
323 ppm |
<5ppm |
3 |
Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК |
2 |
1765 |
146 ppm |
9 ppm |
4 |
УБТЗ-ын Эрчим хүчний 1-р анги |
2 |
4345 |
343 ppm |
5 ppm |
5 |
Монгол алт компани |
2 |
3600 |
4 ppm |
<2 ppm |
НИЙТ ДҮН |
131 |
1002112 |
|
|
2012-2017 оны ПХБ-ийн төслийн үйл ажиллагааны нэгдсэн тоон дүн
Төслийн хаалтын арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж, үр дүнгээ хэлэлцэж тайлагнасан. Төслийн хаалтын энэхүү арга хэмжээний үеэр БОАЖЯ-наас ЦДҮС ТӨХК-д иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын болон суурин цех, зөөврийн ачааны машин зэрэг төслийн хөрөнгөөр бий болсон тоног төхөөрөмж, машин механизмыг эзэмших эрхийг шилжүүлэн хүлээлгэж өгсөн.
ПХБ-ийн төслийн хаалтын ажиллагаа
ЦДҮС ТӨХК-ийн зүгээс цаашид төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, Монгол улс дахь Полихлорт Бифенил (ПХБ)-ийн бохирдлыг цэвэрлэх үйл ажиллагааг зохих байгууллагын баталсан тариф дээр үндэслэн аж ахуйн тооцооны үндсэн дээр хариуцан гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Полихлорт Бифенил (ПХБ)-ийн хүрээлэн буй орчинд учирч болох хор хөнөөлийг арилгаж хоргүйжүүлэх ажил хийгдэж энэ талын мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа нь манай компанийн зүгээс хүрээлэн буй орчныг хамгаалах ажилд онцгой хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
ПХБ-ийн цэвэрлэх зөөврийн төхөөрөмж
ПХБ-ийн бохирдолтой трансформаторын тос цэвэрлэсэн байдал
Эрчим хүчний яамны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн в/1060 тоот албан бичгийн дагуу төлөвлөгөө боловсруулж, 2020 дуустал үе шаттайгаар Полихлорт Бифенилийн бохирдол агуулсан цахилгаан тоног төхөөрөмжийг цэвэрлэн саармагжуулах ажил хийгдэж байна. 2018 оны байдлаар нийт 31 тоноглолын 52100 кг тостой тоноглол цэвэрлэн хоргүйжүүлсэн. Үүнээс 30 ширхэг нь 10 кВ-ын тосон таслуурууд ба 6,3 МВА хүчин чадалтай хүчний трансформатор байна.
Мөн ЦДҮС ТӨХК-ийн 2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах их засварын ажил болон төлөвлөгөөт бус ажлын хүрээнд Дархан 220/110/35 кВ-ын дэд станцын АТ-1 болон АТ-2 автотрансформаторуудын тос хатаах их засварын ажил, Багануур 220/110/35 кВ-ын дэд станцын Р-1 реактор, Төв 110/35/6 кВ-ын дэд станцын Т-1 трансформатор, Сэлбэ 110/35/10 кВ-ын дэд станцын Т-1 трансформатор, ИХБ-4 220/110/35 кВ-ын дэд станцын АТ-1 автотрансформатор зэргийн тусгаарлах эрдэс тос хатааж цэвэрлэх ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.
II.УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2012-2015 ОНЫ ХООРОНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД
Эрчим хүчний салбарт 2012 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд станцуудад өргөтгөл хийх, шинээр дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барих томоохон төсөл хөтөлбөрийн ажлуудыг хэрэгжүүлсэн. Үүнд:
Төслөөр 110 кВ-ын 6 дэд станц, 220 кВ-ын 386,5 км ЦДАШ, 110 кВ-ын 351,8 км ЦДАШ, 200 МВА хүчин чадалтай 2ш автотрансформаторыг тус тус ашиглалтад оруулсан.
III."ИХ ТОЙРОГ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 2012-2015 ОНЫ ХООРОНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД
Монгол улсын Засгийн газрын 118-р тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор эрчим хүчний салбарт “Их тойрог” төслийг 2012 онд эхлүүлсэн. Тус төсөл нь эрчим хүчний салбарт хэрэгжсэн томоохон бүтээн байгуулалтын төслийн нэг юм. Төслийн хүрээнд дараах дэд станц, ЦДАШ-ыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Үүнд:
Эдгээр 9 дэд станцыг холбосон 110 кВ-ын 2 хэлхээт 154,21 км ЦДАШ-ыг ашиглалтад оруулж, хүчдэлд залгасан. Дэд станцуудын суурилагдсан хүчин чадал нь 710 МВА болж байна.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.