“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Зөвлөхийн гэрээг байгуулав

Нийтэлсэн: 2021-12-02

ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны санхүүжилтээр хэрэгжих “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн зөвлөхөөр шалгарсан Герман улсын Integration Umwelt& Energie компанитай “Зөвлөх үйлчилгээний” гэрээ байгууллаа. Гурвалсан тус гэрээнд Зөвлөх компанийг төлөөлж  Integration Umwelt& Energie компанийн захирал Ральф Фортнер, ЭХЯ-ыг төлөөлж Хуулийн хэлтсийн дарга Л.Мөнхжаргал, ЦДҮС ТӨХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар гарын үсэг зурав. Гэрээ байгуулах ёслолд KfW банкы менежер Лоренц Геснер, Монгол улс дахь салбарын захирал Mайкл Самсер-Хельштерн, зохицуулагч Ц.Энхзул болон ЦДҮС ТӨХК-ийн удирдлагууд, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.