Тавантолгой, 220/22/35 кВ-ын Цагаансуврага дэд станцуудын 35 кВ хуваарилах байгууламжид хийгдэх өргөтгөлийн ажил

Нийтэлсэн: 2020-11-24

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр зам барих ажлын хүрээнд хийгдэх ажлын гүйцэтгэгчээр манай байгууллага шалгарч Тавантолгой дэд станцын 35 кВ-ын өргөтгөлийг Говийн бүсийн салбар, Цагаансуврага дэд станцын 35 кВ-ын өргөтгөлийн ажлыг Зүүн-Өмнөд бүсийн салбар хариуцан ажиллаж байна.

Тавантолгой дэд станцын 35 кВ-ын бүтээн байгуулалтын ажлыг Говийн бүсийн салбарын Засварын албаны дарга Ж.Шараваар удирдуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар тоноглол угсрах газар шорооны ажил болон суурийн цутгалтын ажил дуусах шатандаа орж, анхдагч хэлхээний ажил дуусаж, хоёрдогч хэлхээний ажил эхэлж байна. 

ГБС-ийн засварын бригадын ажил гүйцэтгэж байгаа нь

  • Цагаансуврага дэд станцын 35 кВ-ын бүтээн байгуулалтын ажлыг Зүүн-Өмнөд бүсийн салбарын Засварын албаны дарга Г.Болдхуягаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй бригад хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Уг хоёр дэд станцын өргөтгөлийн ажилтай холбоотой бараа материал 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чойр дэд станцад буулгасныг холбогдох салбарууд хүлээн авч өргөтгөлийн ажлыг 30 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр шамдан ажиллаж байна. Хаалттай хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг Жеопро Монголия ХХК хийж гүйцэтгэхээр шалгарч, улаан шугам тавигдаж ажил эхэлсэн байна.

Тавантолгой, Цагаансуврага дэд станцын 35 кВ өргөтгөлийн ажлын бараа материал хүлээлцэж байна


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.