“Тесла ба Эдисон” болон “ Засвар,ашиглалтын ажлын чанарыг дээшлүүлэх” уралдааны шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн: 2021-12-27

2021.12.27-ны өдөр “Тесла ба Эдисон” болон  “ Засвар,ашиглалтын ажлын чанарыг дээшлүүлэх” уралдааны шилдгүүдийг  тодруулж шагналыг гардууллаа. “Тесла ба Эдисон” уралдааны “Шилдэг төсөл” төрөлд нэгдүгээр байрт  “Технологийн хувийн хаалттай сүлжээ буюу TVPN” төслийг боловсруулсан Төвийн бүсийн салбарын ерөнхий инженер М.Чулуунбаатар удирдагчтай, Инженерийн хэсгийн мэдээллийн технологи, компьютерын инженер Э.Амарсанаа, Инженерийн хэсгийн реле хамгаалалт, автоматикийн инженер Б.Эрдэнэтулга нарын бүрэлдэхүүнтэй баг шалгарч Тесла цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан бол “Subs Mon application”-ийг боловсруулсан Баянхонгор дэд станцын ээлжийн монтёр Б.Баянмөнх удаалсан юм.

“Шилдэг бүтээл” төрөлд нэгдүгээр байрт  Цахилгаан тоноглолыг хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах Тог-1 реле”-г зохион бүтээсэн Улаанбаатар салбарын диспетчер инженер Ц.Баттогтох шалгарсан бол дэд байрыг “Сургалт программ хувилбар-2” бүтээлийг зохиосон Улаанбаатар салбарын диспетчер инженер Н.Батсүрэн эзэлсэн юм.

“Засвар, ашиглалтын ажлын чанарыг дээшлүүлэх”  уралдааны тэргүүн байрт Хангайн бүсийн салбар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

                         

          ТБС-ын ерөнхий инженер М.Чулуунбаатар                    Баянхонгор дэд станцын ээлжийн монтёр

                                                                                                        Б.Баянмөнхйин өмнөөс шагналыг гардан авч буй 

                                                                                                                   ХБС-ын ерөнхий инженер Б.Анхбаяр

“Шилдэг бүтээл” төрөлд тэргүүн дэд байрт шалгарсан Улаанбаатар салбарын диспетчер инженер Ц.Баттогтох, Н.Батсүрэн нар компанийн удирдлагуудын хамт

“Засвар, ашиглалтын ажлын чанарыг дээшлүүлэх”  уралдааны тэргүүн байрт Хангайн бүсийн салбарын дарга П.Баясгалан компанийн удирдлагуудын хамт

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.