Тесла ба Эдисон уралдааны шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн: 2024-01-02

 

Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оновчтой санал, бүтээлийг дэмжиж урамшуулах “Тесла ба Эдисон” уралдааны “Шилдэг төсөл” төрөлд тэргүүн байрыг Улаанбаатар салбарын шугамын засварын монтёр-гагнуурчин Р.Мөнгөнсаруул “Гурван фазын утсыг тулгуурт нэгэн зэрэг өлгөх, буулгах шинэ санаа” төслөөр, дэд байрыг Хангайн бүсийн салбарын мэдээлэл технологи, компьютерийн инженер Э.Батням “Цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгт зориулан УАЗ-450 машиныг камераар тоноглох” төслөөр тус тус эзлэв. “Шилдэг бүтээл” төрөлд “Компанийн хэмжээнд Дата менежмент буюу мэдээ, мэдээллийн нэгдсэн хяналтын самбар нэвтрүүлэх” (Dashboard) бүтээлээр Мэдээллийн технологийн хэлтсийн Ц.Баянмөнх удирдагчтай, компьютерийн ашиглалтын инженер Ш.Аюурзана, программын ашиглалтын инженер Б.Болормаа, программист инженер Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй баг тэргүүн байрыг эзэлсэн бол Төвийн бүсийн салбарын мэдээлэл технологи компьтерийн инженер Э.Амарсанаа, зураг төсөл, мэдээллийн хяналтын инженер Э.Ариунбилэг, компьютер техник хангамжийн инженер Д.Золзаяа тэргүүтэй баг “ Сургалтын шалгалтын онлайн систем” бүтээлээр удааллаа. “Тесла ба Эдисон” уралдааны шилдгүүддээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

“Шилдэг төсөл” төрөлд тэргүүн байр - Улаанбаатар салбарын шугамын засварын монтёр-гагнуурчин Р.Мөнгөнсаруул

“Шилдэг төсөл” төрөлд дэд байр - Хангайн бүсийн салбарын мэдээлэл технологи, компьютерийн инженер Э.Батням

Мэдээллийн технологийн хэлтсийн Ц.Баянмөнх удирдагчтай, компьютерийн ашиглалтын инженер Ш.Аюурзана,

программын ашиглалтын инженер Б.Болормаа, программист инженер Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй баг

Төвийн бүсийн салбарын мэдээлэл технологи компьтерийн инженер Э.Амарсанаа, зураг төсөл,

мэдээллийн хяналтын инженер Э.Ариунбилэг, компьютер техник хангамжийн инженер Д.Золзаяа тэргүүтэй баг


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.