ТЕСЛА БА ЭДИСОН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/146 тоот тушаалаар баталсан “Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оновчтой санал, бүтээлийг дэмжиж урамшуулах Тесла ба Эдисон уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Уг уралдаанд
“Шилдэг бүтээл” төрөлд
- “Бие даасан нумын реле”-г зохион бүтээсэн Улаанбаатар салбарын Реле хамгаалалт, автоматик, хэмжилт, туршилтын албаны ахлах инженер Д.Төмөр-Очир удирдагчтай баг тэргүүн байр
- Дамжуулах сүлжээний дотоод хэрэгцээний алдагдлыг бууруулахад дэд станцын гэрэлтүүлгийн хэрэглээг бууруулах арга зам” судалгааг хийсэн Улаанбаатар салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны диспетчер инженер Б.Даваасамбуу, Э.Сосорбарам баг дэд байр
- “Амьтан үргэгч төхөөрөмж” судлан санаачилсан Говийн бүсийн салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны дарга Ч.Сугиртогтох
“Шилдэг төсөл” төрөлд
- “Автотрансформаторын хөргөлтийн насосны монаметр” төслийг боловсруулсан Хангайн бүсийн салбарын засварын монтёр Б.Сэргэлэнбаатар, засварын монтёр Б.Шинэсайхан нарын баг дэд байр
- “Конденсатын нөлөөгөөр үүсэх мөсжилт чийгшлээс сэргийлэх агааржуулалтын тор”-ыг санаачилан бүтээсэн Улаанбаатар салбарын Засварын албаны дэд станцын засварын мастер Б.Буяннэмэх дэд байранд шалгарсан байна.