Тесла ба Эдисон уралдааны шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн: 2023-01-04

Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оновчтой санал бүтээлийг дэмжиж урамшуулах Тесла ба Эдисон уралдааны “Шилдэг төсөл” төрөлд “Хэмнэлт” төсөл боловсруулсан Улаанбаатар салбарын диспетчер инженер Ц.Баттогтох удирдагчтай, диспетчер инженер Ц.Миеэсүрэн, Э.Хатанбаатар, Р.Алдаржавхлан, Г.Оюундэлгэр Б.Даваасамбуу, Б.Баянжаргал, Н.Батсүрэн, Д.Чойжамц нарын бүрэлдхүүнтэй нэгдүгээр байрыг эзэлж Тесла цом өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан бол  дэд байрт “Төсвийн программ хангамж”-ийг боловсруулсан Хангайн бүсийн салбарын горим, баланс тооцоо, хэмнэлтийн инженер Л.Оюунномин шалгарлаа.

Тесла ба Эдисон уралдааны “Шилдэг төсөл” төрөлд тэргүүн байр эзэлсэн “Хэмнэлт” төсөл боловсруулсан Улаанбаатар салбарын диспетчер инженер Ц.Баттогтох баг хамт олноо төлөөлж шагнал гардаж буй мөч

 

Тесла ба Эдисон уралдааны “Шилдэг төсөл” төрөлд дэд байр эзэлсэн “Төсвийн программ хангамж”-ийг боловсруулсан Хангайн бүсийн салбарын горим, баланс тооцоо, хэмнэлтийн инженер Л.Оюунномин

 

“Шилдэг бүтээл” төрөлд тэргүүн байрыг “Дэд станцын синхрон цагийн төхөөрөмж”-ийг зохион бүтээсэн Улаанбаатар салбарын РХАХТА-ны ахлах бөгөөд реле хамгаалалт, автоматикийн  инженер Д.Төмөр-Очир удирдагчтай, электроникийн инженер Ж.Төгөлдөр, нийлмэл реле хамгаалалт автоматикийн инженер Х.Билгүүнбат, реле хамгаалалт, автоматикийн инженер М.Алтантогтох нарын бүрэлдхүүнтэй баг эзэлж, Эдисон цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Дэд байрыг “Трансформаторын коэффициент хэмжигч багаж к-5” бүтээлийг зохиосон Төвийн бүсийн салбарын өндөр хүчдэлийн туршилт хэмжилтийн инженер М.Норовсамбуу удирдагчтай, реле хамгаалалт автоматик, хэмжилт туршилтын албаны дарга Б.Батням, өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн монтёр Т.Энхжаргал нарын бүрэлдхүүнтэй баг шалгарсан юм.

 

Тесла ба Эдисон уралдааны “Шилдэг бүтээл” төрөлд тэргүүн байрыг эзэлсэн “Дэд станцын синхрон цагийн төхөөрөмж”-ийг зохион бүтээсэн Улаанбаатар салбарын РХАХТА-ны ахлах бөгөөд реле хамгаалалт, автоматикийн инженер Д.Төмөр-Очир баг хамт олноо төлөөлж шагнал гардаж буй мөч

 

Тесла ба Эдисон уралдааны дэд байрыг эзэлсэн “Трансформаторын коэффициент хэмжигч багаж к-5” бүтээлийг зохиосон Төвийн бүсийн салбарын “Трансформаторын коэффициент хэмжигч багаж к-5” бүтээлийг зохиосон Төвийн бүсийн салбарын өндөр хүчдэлийн туршилт хэмжилтийн инженер М.Норовсамбуу баг хамт олноо төлөөлж шагнал гардаж буй мөч


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.