Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажилтай холбоотой 110 кВ-н 118-р агаарын шугамын 3 тулгуурыг шилжүүлэв

Нийтэлсэн: 2021-10-25

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын хүрээнд манай компанийн эзэмшлийн 118-р шугамын 3 пролет газар шугамын трасс шилжүүлэх ажлыг Улаанбаатар салбарын Засварын албаны инженер техникийн ажилтнууд 2021 оны 10 сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэв.

118-р шугамыг тасалж, трасс шилжүүлэх ажилтай  холбоотойгоор схемийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 118-р шугамын тулгуур №65-с 132-р шугамын тулгуур №63-руу 3 фазын дамжуулагч утас татан холболт хийж, 118, 132-р шугамаар Сонгино дэд станцаас Баянчандмань, Борнуур, Баясгалант дэд станцыг, Дархан ХХБ-с Шарын гол, Баруунхараа, Зүүнхараа, Бороо дэд станцуудыг тэжээж ажилласан бөгөөд энэхүү ажлыг гүйцэтгэхийн тулд нийт 9 дэд станцад 240 үйлдэлтэй сэлгэн залгалтыг амжилттай хийлээ.

118-р угамын №24, 25, 26-г зөөж шилжүүлэх ажлын хүрээнд У110-1+9 маркийн 2ширхэг, У110-1+14 маркийн 1 ширхэг анкер тулгуур  босгох, тэдгээрийн хооронд 3 фазын утас, тросс татах ажлыг хийж хуучин У1М маркийн 1 ширхэг, анкер тулгуур 1ширхэг, П1М маркийн 2 ширхэг завсарын тулгуур буулгах ажлыг энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд гүйцэтгэлээ.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.