Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн “Улаанбаатар Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг амжилттай дуусгаж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өглөө.
Монгол улсын Эрчим хүчний яам санаачилж ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /ТВЕА/ компани ажиллаж, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Эрчим хүчний хөгжлийн төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хамтран ажиллалаа. Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, “Ти Би И Эй” компанийн дэд захирал Ху Юу, Дундговь аймгийн засаг дарга О.Бат-эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын хэмжээнд шинэ тоног төхөөрөмж бүхий орчин үеийн шийдэлтэй шугам, дэд станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр стратегийн орд газрууд болоод өмнөд бүсийн хэрэглэгчид, цаашлаад БНХАУ-тай зэрэгцээ ажиллагаанд холбогдоход томоохон түлхэц, тулгуур болж байна.
Ёслолын үйл ажиллагааг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үг хэлэв.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, “Ти Би И Эй” компанийн дэд захирал Ху Юу,
Эрчим хүчний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал А.Бямбадорж нар нээлтийн тууз хайчлав.
ТВЕА компанийн дэд захирал Ху Юу төсөл амжилттай хэрэгжиж дууссанд баяр хүргэж,
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд түлхүүр гардуулж өгөв.
220/110/35 кВ-ын Мандал дэд станцтай танилцав.
Нээлтийн ёслолын ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчид
ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын хамт олон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нарын хамт
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.