Улсын аварга шалгаруулах байт сурын тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрсөн. Монголын байт сурын холбооноос зохион байгуулсан тус тэмцээний “Компаунд” төрлийн ганцаарчилсан болон багийн харваанд Улаанбаатар салбарын сувилагч С.Мөнх-эрдэнэ авхаалж самбаа, цэц мэргэнээрээ онцгойлон шалгарч хос алтан медаль хүртэж улсын аварга боллоо. Тэмцээний багийн харваанд 8 баг оролцсон бол ганцаарчилсан төрөлд 18 тамирчин цэц мэргэнээ сорьжээ.Таньд баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.