Уралдаан зарлав

Нийтэлсэн: 2020-06-17

Эрчим хүчний яамнаас 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил  болгон зарласантай холбогдуулан ажилтнуудын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж урамшуулах, шинээр дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалаар “Тесла ба Эдисон уралдааныг зохион байгуулах журам”-ыг баталж, уралдааныг дүгнэх ажлын хэсгийг байгуулсан.

Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оновчтой санал, бүтээлийг дэмжиж, урамшуулах Тесла ба Эдисон уралдааныг зохион байгуулах журам

Нэг.Журмын зорилго

Компанийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, оновчтой санал, санаачилгыг дэмжих, эдийн засгийн үр ашигтай, техникийн найдвартай ажиллагааг дээшлүүлсэн бүтээл, хийсэн ажлыг шалгаруулж, урамшуулах, алдаршуулах, цаашид үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Уралдааны төрөл

2.1 Цахилгаан эрчим хүч дамжуулах үйл ажиллагааны хүрээнд техникийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд хийсэн эдийн засгийн үр ашигтай, ажил, бүтээлийг дүгнэж урамшуулах Эдисон уралдаан

2.2 Техникийн найдвартай ажиллагаа, эдийн засгийн үр ашиг, ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлээр цаашид хийх ажлын шинэ, шинэлэг санаа,  санаачилга, төслийг дүгнэж урамшуулах Тесла уралдаан

Гурав. Уралдаанд оролцох хүрээ, бие бүрэлдэхүүн

3.1 Компанийн ажилтнууд хэлтэс, салбар, нэгж хэсгээс үл хамааран  бие даан болон багийн зарчмаар /2-8 хүний бүрэлдэхүүнтэй/  оролцож болно.

Дөрөв. Бүтээл болон оновчтой саналд тавигдах нийтлэг шаардлага

4.1  Бүтээлд тавигдах шаардлага /цаашид бүтээл гэх/

4.1.1 Тухайн ажлыг /бүтээл/ ашигласан болон хийж гүйцэтгэсэн анхан шатны хамт олны үнэлгээ, дэмжсэн байдал /хамт олны хурлын тэмдэглэл, шийдвэр/

4.1.2 Хийгдэх болсон шалтгаан, ашигласнаас хойш техникийн найдвартай ажиллагааг дээшлүүлсэн болон эдийн засгийн үр ашиг, хэмнэлт гарсан байх

4.1.3 Олон жил нэг хэв загвараар явсан шийдэл, арга байдлыг өөрчилсөн эсэх

4.1.4 Шинэ, шинэлэг санаа, санаачилга гаргасан байдал

4.1.5 Инженерийн ур чадвар, шийдэл гаргаж өөрийн гараар бүтээсэн байдал

4.1.6 Цаашид уг бүтээлийг сайжруулах боломжтой эсэх

4.1.7 Бүтээл хэрэгжснээр засвар үйлчилгээ, тухайн тоноглолд үйлдэл хийх тоо буурах эсэх

4.1.8 Хүний буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас хамаарч доголдол, зөрчил гарах асуудал, магадлалыг бууруулсан эсэх

4.1.9 Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдалд эерэг нөлөөлөл авчирсан байдал

4.1.10 Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, автоматжуулсан байдал    

4.2 Шинэ санаа,  санаачилга, төсөлд тавигдах шаардлага /цаашид төсөл гэх/

4.2.1 Төсөл нь компанийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх болон техникийн найдвартай ажиллагаа, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилго, зорилттой байх

4.2.2  Асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлж буй инженерийн шийдэл

4.2.3 Адил төстэй байдлаар шийдвэрлэсэн бусад орон, хөндлөнгийн туршлага

4.2.4 Төслийг компанид нэвтрүүлснээр гарах техникийн болон эдийн засгийн үр ашиг, ажилтнуудын сэтгэлгээнд авчрах эерэг нөлөөлөл, үр дүн

4.2.5 Шинэ, шинэлэг санаачилга гаргасан байдал

4.2.6 Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх байдал

4.2.7 Олон жил нэг хэв загвараар явсан шийдэл, арга байдлыг өөрчилсөн байдал

4.2.8 Шинэ, шинэлэг санаа, санаачилга гаргасан байдал

4.2.9 Инженерийн ур чадвар, шийдэл гаргаж өөрийн гараар бүтээх боломжтой эсэх

4.2.10 Цаашид уг бүтээлийг сайжруулах боломжтой эсэх

4.2.11 Хүний буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас хамаарч доголдол, зөрчил гарах асуудал, магадлалыг бууруулсан эсэх

4.2.12 Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, автоматжуулсан байдал    

 

Тав. Уралдаанд ирүүлэх бүтээл, төслийн хүрээ, чиглэлүүд

5.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах

5.2 Шуурхай ажиллагаа, сэлгэн залгалтын үеийн шийдлүүд

5.3 Дэд станц, шугам тоноглолын засварын ажлын шийдлүүд

5.4 Реле хамгаалалт, хоёрдогч хэлхээний засварын ажлын шийдлүүд

5.5 Мэдээллийн технологи, холбоо харилцааны чиглэлээр

5.6 Шинэ техник, технологийн хүрээнд гаргах шийдэл

5.7 Ашиглалтын ажлын шилдэг санаачилга

5.8 Тээвэр, машин механизмын ашиглалт, үйл ажиллагааны хүрээнд

5.9 Компанид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд

 

Зургаа. Уралдааныг дүгнэх

6.1 Бүтээлийг дүгнэх үзүүлэлт

 

Дүгнэх үзүүлэлт

Оноо

Тайлбар

1

Техникийн найдвартай ажиллагааг дээшлүүлсэн байдал                        

25

 

2

Олон жил нэг хэв загвараар явсан шийдэл, арга байдлыг өөрчилсөн эсэх

10

 

3

Шинэ, шинэлэг санаа, санаачилга гаргасан байдал

10

 

4

Инженерийн ур чадвар, шийдэл гаргаж, өөрийн гараар бүтээсэн байдал

15

 

5

Цаашид уг бүтээлийг сайжруулах боломжтой эсэх

5

 

6

Бүтээл хэрэгжснээр засвар үйлчилгээ, тухайн тоноглолд үйлдэл хийх тоо буурах эсэх

5

 

7

Хүний буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас хамаарч доголдол, зөрчил гарах асуудал, магадлалыг бууруулсан эсэх

 

5

 

8

Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдалд эерэг нөлөөлөл авчирсан байдал

 

10

 

9

Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, автоматжуулсан байдал    

5

 

10

Эдийн засгийн үр ашиг, хэмнэлт

10

 

 

6.2 Төслийг дүгнэх үзүүлэлт

Дүгнэх үзүүлэлт

Оноо

Тайлбар

1

Асуудлыг тодорхойлж үнэлсэн байдал, төслийн зорилго компанийн техник, технологийн үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэх ач холбогдол өндөр байх 

 

15

 

2

Техникийн шийдлийн хувьд компанид хэрэгжих боломжтой байдал                                              

20

 

3

Эдийн засгийн үр ашигтай байх

10

 

4

Алгоритм, программчлал бүхий техникийн шийдэлтэй эсэх

 

10

 

5

Адил төстэй байдлаар шийдвэрлэсэн бусад орон, хөндлөнгийн туршлага

 

10

 

6

Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх байдал

5

 

7

Шинэ, шинэлэг санаачилга гаргасан байдал

10

 

8

Үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломж

10

 

9

Цаашид уг төслийг сайжруулах, өргөжүүлэх боломжтой  байдал

5

 

10

Хүний хүчин зүйлийн хамаарлыг бууруулах, хөдөлмөрийг хөнгөвчлөх автоматжуулах боломжтой байдал

 

5

 

                         

Долоо. Уралдаанд бүтээл, төсөл ирүүлэх хугацаа болон дүгнэх бүрэлдэхүүн

7.1 Уралдааныг жил бүрийн 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулах бөгөөд уралдаанд  ирүүлэх бүтээлийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ.

7.2 Уралдааны шагналын санг компанийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороо ижил хэмжээтэй тавь, тавин хувиар бүрдүүлэх бөгөөд жил бүрийн зардалд төлөвлөнө.

7.3 Захиргаа удирдлагын хэлтэс уралдаанд түрүүлсэн 2 ажилтныг ур чадварын нэмэгдэл олгох зардал болон квотыг төлөвлөж батлуулна.

7.4 Уралдаанд ирүүлэх материал нь дараах хэмжээтэй байна. Журамд заасан нөхцөлийн дагуу материалыг бэлтгэж, arial 12 фондоор мөр хоорондын зай нь 1,15 зайтай 1-8 хүртэлх хуудсанд товч, тодорхой байдлаар зураг, тооцооны хамт бичиж ирүүлнэ. Нэмэлт мэдээлэл явуулах шаардлагатай бол электрон хэлбэрээр ирүүлж болно.

7.5 Уралдааныг дүгнэх ажлын хэсгийн гишүүд нь үзүүлэлт бүрээр шалгаруулалтад заасан оноо өгч дүгнэн, нийлбэр үзүүлэлтээр бүх гишүүдээс хамгийн өндөр оноо авсан бүтээл болон төслийг шалгаруулна.

7.6 Уралдаанд ирүүлсэн материал тухайн үзүүлэлтэд харгалзах оноог авах боломжгүй байсан нөхцөлд /тухайн үзүүлэлтэд/ оноо өгөхгүй. Ийм тохиолдолд бусад үзүүлэлтийн нийлбэр оноогоор нийт оноог тооцно.

7.7 Бүтээл болон төслийг дүгнэх үед хөндлөнгийн санал, зөвлөгөөг авах болон бүтээлтэй газар дээр нь очиж танилцаж болно.

7.8 Компанийн техникийн удирдлага нь тухайн жилийн уралдааны шалгаруулалтад шалгараагүй боловч компанийн техникийн найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн болон нийгмийн чиглэлд эерэг үр дүн авчрахаар төслүүдийг бодлогын хүрээнд бүх талаар дэмжиж ажиллана. 

7.9 Шилдэг төслөөр шалгарсан ажлыг компанийн бизнес төлөвлөгөөнд тусгаж бодит ажил хэрэг болгоно. Мөн тухайн уралдаанд түрүүлсэн чиглэлийн хүрээнд гадаад, дотоодын үзэсгэлэн, сургалт, семинарт хамруулна.  

7.10 Шилдэг бүтээл, төслийг товхимол болгож гаргах, компанийн сонин, веб хуудас, Эрчим хүч инженеринг сэтгүүлд хэвлүүлэх, патентжуулах зэргээр оюуны бүтээл талаас нь баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

7.11 Уралдааны шагналыг компанийн шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр гардуулна.

Найм. Уралдааны шагнал, урамшуулал, зардал

8.1 Шилдэг бүтээлийн шагнал, урамшуулал

Нэгдүгээр байр шилжин явах “Эдисон” цом, 1 000 000 төгрөг

Хоёрдугаар байр “Хүндэт үнэмлэх”, 500 000    төгрөг

8.2 Шилдэг төслийн шагнал, урамшуулал

Нэгдүгээр байр шилжин явах “Тесла  цом”, 1 000 000   төгрөг

Хоёрдугаар байр “Хүндэт үнэмлэх”, 500 000    төгрөг

8.3 Уралдааны удирдлага, зохион байгуулалтын зардал 1 000 000 төгрөг байна.

8.4 Тухайн жилийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн бүтээл, төслөөс тус бүр нэг ажилтанд ур чадварын нэмэгдэл цалинг олгоно.

8.5 Нэгдүгээр байранд 2-оос дээш хүний бүрэлдэхүүнтэй баг түрүүлсэн нөхцөлд багаараа хэлэлцэж, багийн нэг гишүүнд ур чадварын нэмэгдэл олгуулах талаар хурлаар хэлэлцэж, хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан байна. 

 

Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.