Үйлдвэрлэл техникийн зөвлөлийн 2 дугаар улирлын хурлыг цахимаар зохион байгууллаа

Нийтэлсэн: 2020-04-15

Компанийн Үйлдвэрлэл, техникийн зөвлөлийн 2020 оны2 дугаар улирлын хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цахимхэлбэрээр зохион байгуулж,

  • 2020 оны зуны бага ачааллын горим ажиллагааны схем,
  • Улаанбаатар салбарын Hoppecke маркийн аккумуляторын байгууламжийн үйлдвэрийн баталгаат хугацаа болон 110 кВ-ын Гео, ПРП дэд станцын тогтмол гүйдлийн шулуутгагч, аккумуляторын байгууламж,
  • Баянчандмань, Яармаг, Цэвэрлэх дэд станцын  секц холбогч таслуур (СХТ)-ын удирдлагыг шилжүүлэх, хуучин удирдлагын панелийг буулгах,
  • 110 кВ-ын Хишиг-Өндөр, Тосонцэнгэл дэд станцын 35кВ-ын хүчдэлийн трансформаторт цэнэг шавхагч, гал хамгаалагч шинээр суурилуулах,
  • 220 кВ-ын Эрдэнэт дэд станцын 40 МВА-ын чадал бүхий Т-1,2 трансформаторын реле хамгаалалт, автоматикийг сайжруулах,
  • 110/35/6 кВ-ын Сүхбаатар дэд станцын 6 кВ-ын II секцийг шинэчлэх,
  • 110/35/6 кВ-ын Зүүнхараа дэд станцын 110 кВ-ын 5 таслууртай схемийн шийдэл,
  • 220 кВ-ын Чойр дэд станцаас буусан АУРА-128-ыг 110кВ-ын Сайншанд дэд станцад шилжүүлэн суурилуулах,
  • 110 кВ-ын Үйлдвэр дэд станцын аккуммуляторын байгууламжийг 110 кВ-ын Борнуур дэд станцад шилжүүлэн суурилуулах,
  • Хархорин-Баянхонгор чиглэлийн дэд станцуудын хүчдэлийн түвшинг өргөх асуудлыг тус тус хэлэлцэж, шийдвэрлэлээ


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.