Зүүн-Өмнөд бүсийн салбарын тэргүүний ажилтан,албан хаагчидад Төрийн дээд одон медаль, салбарын шагнал гардууллаа

Нийтэлсэн: 2021-08-24


Компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа нар 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Зүүн Өмнөд бүсийн салбарт ажиллалаа. Багануур дэд станцын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж тус салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар салбарын удирдлагуудтай ярилцсан юм. Уулзалтын үеэр Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой, “Эрчим хүчний ажилтаны өдөр”-ийг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан болон инженер техникийн ажилтанууддаа Төрийн дээд одон, медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулж баяр хүргэлээ. Төрийн дээд Алтан гадас одонгоор ахмад настан Л.Лхагвасүрэн, Чойр хэсгийн дарга Б.Туяа нар шагнагдсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар РХАХТА-ны дарга Ж.Чинбат, ЗААА-ны суудлын автомашины жолооч Б.Алтангэрэл, 110/35/10кВ-ын Сайншанд дэд станцын ээлжийн инженер Ж.Оюунгэрэл, 110/35/6кВ-ын Өндөрхаан дэд станцын ээлжийн монтёр Н.Саруул, 110/10кВ-ын Төв дэд станцын ээлжийн монтёр Х.Эрдэнэбаатар нар энгэрээ мялаав. Мөн СЭЗА-ны цалин хөлсний нягтлан бодогч Д.Сэлэнгэ, Инженерийн хэсгийн зураг төсвийн инженер А.Эрдэнэтогтох,  110/35/10кВ-ын Сайншанд дэд станцын суудлын авто машины жолооч Б.Энхболд, 220/35/10кВ-ын Багануур дэд станцын диспетчер инженер Л.Сарангэрэл нар Эрчим хүчний тэргүүний ажилтан боллоо. Шагнал гардсан нийт ажилтан, албан хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.