Зөвлөгөөн зохион байгуулав

Нийтэлсэн: 2019-12-13

      Компанийн реле хамгаалалт автоматикийн инженер техникийн ажилтнуудын ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төв компани дээр зохион байгуулж, зөвлөгөөнд нийт 52 инженер техникийн ажилтан оролцлоо. 

    Зөвлөгөөнөөр компанийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан болон компанийн хэмжээнд хийгдсэн ТЗБАХ, хөрөнгө оруулалт, их болон урсгал засварын ажлуудын тайлан, ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцэж, техникийн хяналтын сайжруулалт, шинээр нэвтэрч байгаа микропроцессорын баазын реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжүүдийн ашиглалт, үзлэг үйлчилгээг хэрхэн хийх, тэдгээрийн онолын ухагдахууны онцлогууд, шинээр нэвтэрч байгаа багаж төхөөрөмжүүдээр хэмжих аргачлалын талаар сургалт хийж, харилцан мэдээлэл солилцсон юм. 

     Реле хамгаалалт автоматикийн инженер техникийн ажилтнуудын ээлжит  зөвлөгөөн сүүлийн 3 жил зохион байгуулагдаагүй тасарсан ба энэ жилд зохион байгуулагдсан нь мэдлэг, мэдээллээ солилцсон, тулгамдаж байгаа асуудлуудаа зөвшилцөн нэгтгэсэн, ололт амжилтаа хэлэлцсэн, онцгойлон шийдвэрлүүлэх ажлын санал гаргасан ач холбогдолтой, үр дүнтэй зөвлөгөөн боллоо.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.