Захиргаа, хүний нөөцийн ажилтнуудын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

Нийтэлсэн: 2019-06-13

Компанийн захиргаа, хүний нөөцийн ажилтнуудын 7 дахь удаагийн зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Хангайн бүсийн салбар, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд “Салбарын захиргаа, хүний нөөц, сургалт, бүтээмжийн чиглэлийн ажлуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, анхаарах зүйлүүд” сэдвийн хүрээнд салбарууд танилцуулга хийж, Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах бөгөөд хүний нөөцийн мэргэжилтэн Б.Цацрал, Говийн бүсийн салбарын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ганнягт нар хүний нөөцийн ахисан түвшиний сургалтад хамрагдан сурч мэдсэн мэдлэгээ хуваалцаж, санал солилцон хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг компанийн захиргаа, хүний нөөцийн ажилтнуудын зөвлөгөө нь хийж байгаа ажил, тулгамдаж буй асуудлаа хамтран хэлэлцэн шийдвэрлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх, өмнөө тавьсан зорилтоо ханган ажиллах, бүтээлч хамт олныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юмаа.

 

 

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.