Page 16 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 16
цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төхк
ЗАХИрГАА УДИрДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦ
Дамжуулах сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгын хүрээнд 2021 онд 11 зорилт
дэвшүүлэн 147 нэр төрлийн арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд биелэлт 98.9 хувьтай байна. Эрчим
хүчний яамнаас 188, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 37, Эрчим хүчний зохицуулах
хорооноос 18 буюу тайлант жилд өгсөн 243 үүрэг даалгаврын хэрэгжилт 100 хувийн биелэлттэй байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 4, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 26, тэмдэглэлээр 5 заалт
бүхий үүрэг даалгавар бүрэн биелсэн болно.
Эрчим хүчний салбарын болон компанийн тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр
ашигтай байдлыг хангахаар чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажилтнуудын тогтвор
суурьшил, нийгмийн баталгааг хангах зорилгоор хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж ажилласан.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны Хамт /тариф/-
ын хэлэлцээр шинэчлэн батлагдсантай холбогдуулан компанийн ажилтанд олгох цалин хөлсийг
зохицуулсан зарим журмуудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулан компанийн ТУЗ-ийн
хурлаар хэлэлцүүлж, баталсан. Эдгээр журмуудыг шинэчлэн баталснаар үр дүнгийн шагнал олгох
журмыг холбогдох нэгжийн удирдлагаар батлуулан мөрдөж байсныг өөрчлөн компанийн ажилтны
ажлыг дүгнэх нэгдсэн шалгуур үзүүлэлтийг нарийвчлан боловсруулж, үр дүнгийн нэмэгдэл хөлс
олгох асуудлыг компанийн хэмжээнд нэг журмаар зохицуулдаг болгов. Түүнчлэн ажил эрхлэлт,
хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байх суурь зарчмын дагуу өндөр насны тэтгэвэрт
гарсан, жирэмсний, амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орсон ажилтанд
зайлшгүй ажилласан байх хоногийн доод хязгаар тавихгүйгээр ажилласан хугацаанд нь үр дүнгийн
нэмэгдэл хөлсийг ногдох хэмжээгээр нь тооцож олгох, чадамжийн гэрчилгээ олгох сургалтад
хамрагдсан ажилтнуудад сургалтын үеийн үр дүнгийн нэмэгдэл хөлсийг бодож олгох зэрэг
шинэчлэлүүдийг тусгав. Ажил дүгнэх, цалин тогтоох журмыг шинэчлэн баталж, ажилтнуудын ажлыг
илүү олон үзүүлэлтээр дүгнэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих, ажилтны цалинг тогтоох зарчмуудыг
тодорхой болгох зэрэг зохицуулалтыг шинээр оруулсан.
Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын ажил олгогч эздийн
байгууллага хооронд байгуулсан “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын 3
талт хэлэлцээр”-ийг үндэслэн компанийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо 2021-2022 онд
хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-г байгуулж, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, урамшуулал, нийгмийн
асуудлыг шийдвэрлэхэд зарим нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ажиллах асуудал дээр талууд санал
нэгдсэн болно. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ээр “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт
(тариф)-ын хэлэлцээр”-ийн 3.1 дүгээр заалтыг үндэслэн ажилтнуудын албан тушаалын үндсэн болон
тарифт цалинг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 хувиар нэмэгдүүлэхийг, ажилтнуудад
халаалтын улирлын хөнгөлөлтийг жилд нэг удаа 100,000 төгрөг олгохыг, “Говийн бүсийн нэмэгдэл”-
ийг 2 жил ажилласан ажилтанд олгох, Цагаансуварга дэд станцын ажилтнуудыг энэхүү заалтад
хамруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг оруулахыг харилцан тохиролцож баталгаажуулав.
Тайлант жилд 24 нэр төрлийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 1988 ажилтныг
хамруулсан байна.
Ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байрны эмх цэгцийг
сайжруулах, баг хамт олныг дэмжих зорилгоор “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийг амжилттай
хэрэгжүүлэн 2021 онд “Шилдэг дэд станц”-аар “Дархан” дэд станц шалгаран хоёр, гуравдугаар байрыг
“Оюутолгой”, “Илч баян” дэд станцууд эзэлсэн.
16