Page 19 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 19
жилийн тайлан-2021
Компанид 2021 онд 1282 орон тоо батлагдаж, төв удирдлага 140, Улаанбаатар салбар 409, Төвийн
бүсийн салбар 210, Хангайн бүсийн салбар 190, Зүүн-Өмнөд бүсийн салбар 212, Говийн бүсийн салбар
119 орон тоотой ажилласан.
Хүний нөөцийн төлөвлөлтийг хийхдээ орон тооны батлагдсан хязгаар, норм нормативыг баримтлан
ажиллаж, компанийн орон тооны тушаал батлуулах, ажилтныг сонгон шалгаруулж, ажилд шинээр
авах, албан тушаалын шилжилт хөдөлгөөнийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан тайлант
онд 136 ажилтан шинээр ажилд авч, 129 ажилтан жинхлэн 78 ажилтны албан тушаал өөрчлөгдөж,
компанийн хэмжээнд 30 ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн байна.
2021 оны 12 дугаар сард компанийн оны “Хөдөлмөрийн аварга”, салбарын “Тэргүүний ажилтан”-аа
шалгарууллаа. Компанийн 2021 оны Хөдөлмөрийн аварга Инженер техникийн ажилтнаар Төвийн
бүсийн салбарын өндөр үелзлэлийн холбооны инженер Д.Батболд, Шуурхай ажиллагааны инженер
техникийн ажилтнаар ШЗХ-ийн диспетчер инженер М.Сэржхорол, Ашиглалтын монтёроор Зүүн-
Өмнөд бүсийн салбарын 110/6 кВ-ын Төв дэд станцын ээлжийн монтёр Х.Эрдэнэбаатар, Засварын
монтёроор Улаанбаатар салбарын засварын албаны шугамын засварын монтёр-гагнуурчин
М.Мөнгөн-Эрдэнэ, Албан хаагчаар Хангайн бүсийн салбарын санхүү, эдийн засгийн албаны дарга
бөгөөд ахлах нягтлан бодогч В.Хандмаа, Ажилтнаар Хангайн бүсийн салбарын тусгай зориулалтын
машин механизмын жолооч Г.Цэрмаа, Удирдах албан тушаалтнаар Говийн бүсийн салбарын РХАХТ-
ын албаны дарга Т.Цэнгэл нар тус тус шалгарсан. Салбарын тэргүүний ажилтнаар Төв компанийн
МТХ-ийн программист инженер Б.Гантулга , Төвийн бүсийн салбарын өндөр үелзлэлийн холбооны
инженер Д.Батболд , Зүүн-Өмнөд бүсийн салбарын ээлжийн монтёр Х.Эрдэнэбаатар , Улаанбаатар
салбарын Захиргаа аж ахуйн албаны сантехникийн слесарь М.Майхүү, Говийн бүсийн салбарын
диспетчер инженер Б.Үүрийнтуяа,Хангайн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албаны жолооч
А. Бямбаа нар шалгарлаа.
19