Page 22 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 22

цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төхк


            ХАмТыН АЖИЛЛАГАА, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨр




            1. ТӨвИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАмЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ Үр АшГИЙГ
            ДЭЭшЛҮҮЛЭХ ТӨСӨЛ

            Өндөр  хүчдэлийн  ЦДАШ-ын  ашиглалт,  засварын  ажлыг  чанарын  өндөр  түвшинд  хийж  гүйцэтгэн
            шугамын найдвартай тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ шугамын ашиглалт, засвар
            үйлчилгээнд  шинжлэх  ухаан  технологийн  дэвшлийн  хамгийн  сүүлийн  үеийн  багаж  хэрэгслийг
            нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, хуучирсан тоноглолуудын шинэчлэлийг тодорхой бодлого, шат
            дараатай төслийн шугамаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

            “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд
            110  кВ-ын  тосон  болон  хуурай  таслуур,  35  кВ-ын  тосон  таслуурыг  гүйдлийн  трансформатор,  реле
            хамгаалалтыг удирдлага автоматикийн хамт, системийн гол зангилаа болох 220/110/35 кВ-ын “ИХБ-4”,
            “Улаанбаатар”, “Дархан”, 220/110/35/6 кВ-ын “Эрдэнэт” дэд станцуудын реле хамгаалалт, автоматик,
            хяналт, удирдлагын системийг тус тус шинэчлэхээр ажлаа эхлүүлж, төслийн гадаад зөвлөх багийг
            сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендэрийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд тендэрийн
            болзлыг хангасан Герман улсын Integration Umwelt & Energie компанитай ЦДҮС ТӨХК болон KfW банк,
            ЭХЯ-ны төлөөллүүд 2021.12.01-ний өдөр гарын үсэг зурж, гэрээ байгуулсан.
            Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан сэргээгдэх эрчим хүчний
            үйлдвэрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, оргил ачааллын бус цагаар хязгаарлалтад ордог сэргээгдэх
            эрчим хүчний үүсгүүрүүдийн үйлдвэрлэсэн ногоон эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед
            системд  нийлүүлэх  боломжийг  бүрдүүлэх  зорилгоор  Монгол  Улсад  анх  удаа  80/200  МВт.цагийн
            багтаамжтай том чадлын зай хураагуур бүхий эрчим хүчний хуримтлуур (ЭХХ) барих төслийг ЭХЯ-аас
            санаачлан хэрэгжүүлж байна.

            2. ДЭЛХИЙН БАНКНы ЭрчИм ХҮчНИЙ ТӨСЛИЙН ХҮрЭЭНД

            Дэлхийн  банкны  төслийн  хүрээнд  Хангайн  бүсийн  салбарын  35  кВ-ын  10  ком  таслуурыг,  Реле
            хамгаалалт, автоматикийн хамт иж бүрнээр шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
            Олон жил ашиглагдсан, техникийн найдвартай ажиллагаа хангахгүй болсон дээрх 10 ком таслуур нь
            Өвөрхангай, Архангай, Булган, Орхон аймгийн газар тариалан, тээвэр ложистикийн чухал зангилаа
            цэгүүд,  сумдыг  цахилгаан  эрчим  хүчээр  хангадаг  байсан  тул  техникийн  найдвартай  ажиллагааг
            хангах нь чухал ач холбогдолтой юм.
            Иймээс  дэлхийн  банкны  төслийн  хүрээнд  шинэчлэх  ажлын  жагсаалтад  оруулж,  удирдах  дээд
            байгууллагатай  зөвшилцсөний  үндсэн  дээр    Эрдэнэт  дэд  станцад  Блок-3,  Цэцэрлэг  дэд  станцад
            Хоршоолол, Их тамир, Арвайхээр дэд станцад Өвдөгхудаг, Хишиг-Өндөр дэд станцад Бүрэгхангай,
            Булган  дэд  станцад  Хутаг-1,  Могод,  Хархорин  дэд  станцад  Хашаат,  Хужирт,  Хотонд  фидерүүдийн
            таслуурыг РХА-н хамт шинэчиллээ.
            Үүний үр дүнд техникийн найдвартай ажиллагаа эрс дээшилж байна.
            Улаанбаатар салбарын диспетчерийн байранд төв сервер байгуулж, 110/35/10 кВ-ын Телевиз дэд станц
            хооронд 2 талд нь хамгаалалтын төхөөрөмж суурилуулснаар 110/35/10 кВ-ын Телевиз дэд станцыг
            алсаас удирдах бүрэн боломжтой болсон бөгөөд Монгол Улсад анх удаа дамжуулах сүлжээний дэд
            станц бүрэн автомат ажиллагаанд шилжсэн томоохон үйл явдал болж, “Ухаалаг” дамжуулах сүлжээ
            болох “Алсын хараа”-ны эхлэл тавигдаж байна.

            3. чОЙр-САЙНшАНДыН 220 Кв-ыН ЦДАш, ДЭД СТАНЦ БАрИХ,
            САЙНшАНД 220 Кв-ыН ДЭД СТАНЦ БАрИХ ТӨСӨЛ
            2021 онд уг төслийн хүрээнд газрын трассын зургийг гаргуулах, трассыг тус төсөл хэрэгжих орон
            нутгийн  удирдлага  болон  холбогдох  байгууллагуудтай  зөвшилцөж,  газрын  маргаантай  давхцал


            22
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27