Page 26 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 26
цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төхк
5. Компанийн бүх салбарыг Төв удирдлагатай холбосон холбооны нэгдсэн системийг шинээр
нэвтрүүлсэн. Мөн Улаанбаатар салбарын шилэн кабельд холбогдсон 20 дэд станцыг SIP
холбоогоор холбож шуурхай ажиллагааны холбооны суурь сүлжээг үүсгэж, компанийн нэгдсэн
холбооны системийг сайжруулсан.
6. 220/110/35кВ “Багануур” дэд станцын 220 кВ ИХБ-ын схемийн өөрчлөлт хийж анхдагч хэлхээний
схемийн найдвартай ажиллагааг хангасан. Мөн 220/110/35кВ “Багануур” дэд станцын 220 кВ
I,II систем шинд ДЗШ,УРОВ хамгаалалт шинээр суурилуулж РХА-н найдвартай ажиллагааг
дээшлүүллээ.
26